Цахилгаан халаагуур “РЭССИ-650, 650К, 650/350К"Цахилгаан халаагуур “РЭССИ-550, 550К, 550/300К”Цахилгаан халаагуур “РЭССИ-450, 450К, 450/225К”Цахилгаан халаагуур “РЭССИ-350, 350К, 350/175К”Цахилгаан халаагуур “РЭССИ-400У, 400УК”Ашиглалтын гарын авлага“РЭССИ” маркийн цахилгаан халаалтын системийг угсарч суурьлуулах зөвлөгөөВидеоТүгээмэл асуулт, хариулт
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ
- ТОГООР АЖИЛЛАДАГ УУ? РЭССИ халаагуур нь цахилгаан халаагуур учир зөвхөн цахилгаан эрчим хүчээр ажилладаг. Ажиллах хүчдэл нь хувьсах гүйдлийн 220В хүчдэл байхад болдог.
- ТОГ ГОЛДОГ УУ? Мэдээж бүх л цахилгаан хэрэгслийн адил цахилгаан хүчдэл ямар байх нь ажиллагаанд нөлөөлдөг. Гэхдээ зарим төхөөрөмж шиг цахилгаан хүчдэл ихсэх болон доош унахад шууд шатдаггүй. Өөрөөр хэлбэл хүчдэлийн хэлбэлзэлд шууд шатах цахим эд анги энэ халаагуурт байхгүй гэсэн үг. Гэхдээ цахилгаан хүчдэл ихсэх үед гадаргуу дээрх температур нь ихсэх ба цахилгаан хүчдэл доош унахад гадаргуу дээрх температур нь мөн доош буурдаг буюу тог сайн байвал сайн халж тог муу байвал муу халдаг гэсэн үг. Тийм учраас тог муу газарт бол тог тотворжуулагч хэрэглэж халаагуур ашиглаж болно тиймгүй тохиолдолд цахилгаанаас өөр галладаг ч юм уу шийдлээр халаалтаа шийдэх нь зөв болно. РЭССИ халаагуурууд нь бусад цахилгаан халаагууруудыг бодвол харьцангуй бага чадал хэрэглэдэг тул тухайн айлын цахилгааны шугаманд ачаалал өгөх нь бага хүчдэлийн уналтгүй 220В байхад голохгүй ажиллана гэсэн үг.
- ЮУГААР ХАЛДАГ ЮМ БЭ? УС, ТОСООЛ ХЭРЭГЛЭДЭГ ҮҮ? Энэ халаагуур нь энгийнээр тайлбарлавал орон сууцанд байдаг панелан паартай ижил зарчмаар ажилладаг бөгөөд орон сууцны паарны нүүр тал болон ар талын панел дотуур нь халуун ус эргэлдэж халаадаг бол энэ халаагуурын нүүр болон арын панел дотор пленкан халаагч элемент байрлаж паараа халааж агаарын дулаан солилцоо үүсгэх зарчмаар өрөөг халааж ажилладаг тул ямарваа нэгэн шингэн огт байхгүй, ус, тосоол хэрэглэдэггүй сантехникийн нэг ширхэг ч эд анги, труба хоолой, хаалт хэрэглэдэггүй гэсэн үг. Тийм учраас РЭССИ халаалтын систем хэрэглэж байгаа айл өрхүүд сантехникийн холболттой халаалтын систем хэрэглэж байгаа айл өрхийг бодвол ашиглалтын хугацаанд ус шингэн дуслах, засвар үйлчилгээ хийх зэрэг олон асуудлаас ангижирдаг давуу талтай.

- ӨӨР ДЭЭРЭЭ ТОХИРУУЛГА БАЙДАГ УУ? РЭССИ халаагуур нь өөр дээрээ тохируулга байдаггүй. Яагаад гэвэл РЭССИ халаагуур нь тухайн өрөө тасалгааг халаах зориулалттай байдаг тул өөр дээр нь биш тухайн халааж байгаа өрөөний хананд байрлуусан термостат удирдлагаар ажиллагааг нь удирддаг. Термостат удирдлага нь халааж байгаа өрөө тасалгааг өөр дээр нь тохируулсан хэм хүртэл (Жишээлбэл: +20С) халаагуурыг ажиллуулаад өрөөг тухайн температуртаа хүрэхээр нь халаагуурыг унтрааж амраан өрөөний температурыг доошилж 2-3 хэм буухад буцаж халаагуурыг ажиллуулах зэргээр ажиллах, амрах горимоор хүний оролцоогүй удирдаж ажиллуулдаг тул цахилгаан зарцуулалтыг хамгийн зөв оновчтой ашиглаж эрчим хүчийг хэмнэх боломжийг олгдог давуу талтай юм.

- ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ТОГ ХЭРЭГЛЭДЭГ ВЭ? Энэ хамгийн хариулахад хэцүү асуулт боловч маш их ирдэг асуулт юм. РЭССИ халаагуурууд нь төрөл бүрийн хэмжээ, чадалтай 10-аад өөр загвар байдаг учир бүгд өөр өөр чадал хэрэглэдэг ба тухайн асууж байгаа хэрэглэгч хэдэн м2 талбайтай ямар материалаар барьсан байшинд хэрэглэх гэж байгаагаас шалтгаалж өөр өөр цахилгаан зарцуулалт гардаг тул хариулахад хэцүү байдаг. Бид энэ халаагуурыг ашиглаж ирсэн 3 жилийн судалгаанаас үзэхэд барилгын норм дүрмийн дагуу баригдсан дулаан алдалт багатай байшинд бол өвлийн хамгийн хүйтэн сард 1м2 талбайг 1 сард халаахад хэрэглэгдэх цахилгаан зарцуулалт нь Улаанбаатар хотод шөнийн хөнгөлөлттэй тарифаар ойролцоогоор 2,300-аас 2,500 төгрөг орчим байдаг. Жишээлбэл: Дулаан алдагдал багатай 48м2 байшин бол өвлийн хамгийн хүйтэн сардаа ойролцоогоор 48*2,300=110,400₮ эсвэл 48*2,500=120,000₮ гэж ойролцоо тооцож болно. Харин тухайн байшин дулааны алдагдал ихтэй бол энэ зардал мөн өсөөд гардаг байгаа.
- ХЭДЭН кВт ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭХ ВЭ? Энэ асуулт нь хэдэн төгрөгний тог хэрэглэх вэ гэдэг асуулттай ижил асуулт. РЭССИ халаагуурууд нь 180Вт-аас эхлээд 950Вт хүртэл чадал хэрэглэдэг том бага хэмжээтэй олон загвар байдаг. Одоо манай зах зээл дээр байгаа ТЭН төрлийн ихэнх цахилгаан халаагуурууд багадаа 1 кВт дунджаар 2,5кВт чадал хэрэглэж тухайн өрөө тасалгааг богино хугацаанд халаах зориулалттай бол харин РЭССИ халаагуур нь тухайн өрөө тасалгааг маш хурдан хугацаанд халаах биш естественный конвекц буюу байгалийн өөрийн дулаан солилцоо үүсгэх зарчмаар халаадаг тул их өндөр чадал хэрэглэдэггүй. Ханын загварын халаагууруудын хамгийн бага нь дулааны алдагдал багатай байшинд 180Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж 2,5м2 талбай халаадаг бол хамгийн том загвар буюу 950 загвар нь дулааны алдагдал багатай 18м2 талбайг халаах зориулалттай 950Вт цахилгаан эрчим хүчийг цагт хэрэглэдэг байгаа. Ер нь бол барилгын норм дүрмийн дагуу баригдсан дулааны алдагдал багатай 100м2 байшинг өвлийн улиралд Цахилгаан халаалтын тогоо бүхий радиаторан халаалтын системээр халаахад цагт 10кВт цахилгаан эрчим хүчийг цагт зарцуулдаг бол харин РЭССИ халаалтын системээр халаахад 5,5кВт цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг нь бусад төрлийн цахилгаан халаагууруудаас бараг 50% бага цахилгаан эрчим хүчийг зарцуулдаг болно. РЭССИ халаагуурын эрчим хүч хэмнэдэг энэ үзүүлэлтийг нь ОХУ-ын Казань хотын А. Н. Туполевын нэрэмжит Техникийн Их Сургуулийн “Эрчим хүчний үр ашигтай технологи” Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд хийсэн туршилтаар баталсан байдаг. Энгийн үгээр бол дулааны алдагдал багатай 2,5м-ээс өндөргүй таазтай байшингийн 1м2 талбай тутамд 0,055кВт/ц цахилгаан эрчим хүч зарцуулдаг гэж ойлгож болно. Жишээлбэл: Дулаан алдагдал багатай 48м2 байшин байна гэж үзвэл 48*0,055=2,64кВт/ц эрчим хүчийг халаалтанд зарцуулна гэж ойлгож болно. Гэхдээ халаагуур нь үргэлж ажиллахгүй термостат удирдлагын тусламжтайгаар өрөөний температурыг зохих хэмд хүргээд унтарч мөн өрөөний температурыг доошилж 2-3 хэм буухад буцаж ажиллан ажиллах, амрах горимоор ажиллах тул цахилгаан зарцуулалтыг хамгийн зөв оновчтой ашиглаж эрчим хүчийг хэмнэх боломжийг олгдог давуу талтай юм.
- АГААР ХУУРАЙШУУЛАХ УУ? Энэ бол манай Монголчуудын хувьд маш чухал асуулт юм. Яагаад вэ гэвэл агаарын чийгшилийг 0-100% хүртэл хэмждэг бөгөөд өвлийн улиралд байшинд хүний амьдрахад хамгийн тохиромжтой чийгшлийн хэмжээ бол 30-40%-ийн чийгшил байдаг. Харамсалтай нь манай Монгол хэт хуурайшилтай орны тоонд ордог бөгөөд өвлийн улиралд төвийн халаалттай орон сууцанд ойролцоогоор дөнгөж 10-12%-ийн чийгшилтэй байдаг. Хэрвээ тухайн байшинд ТЭН төрлийн өндөр хэмд халдаг цахилгаан халаагуур хэрэглэвэл агаарын чийгшлийг дөнгөж 1-2% хүртэл багасгаж агаар хуурайшуулдаг бөгөөд харин РЭССИ халаагуурын хувьд айлын байшинд дунджаар 10-12%-ийн чийгшлийг хадгалж чадаж байгаа нь туршилтаар нотлогдсон бөгөөд агаар хуурайшуулдаггүй хүчилтөрөгч шатаадаггүй халаалт юм. Үүний учир шалтгаан нь халаагуурын бүтцэд ТЭН төрлийн халаагууртай адил өндөр температурт халдаг халаагч элемент байхгүй Панелынхаа хэмийг 65-70 хэмийн халуунд тогтмол хадгалж агаарын ердийн дулаан солилцоог үүсгэж ажилладагт байдаг.

- ХЭР ТОМ ТАЛБАЙ ХАЛААХ ВЭ? РЭССИ брэндийн ханын халаагуурууд нь дулааны алдагдал багатай 3м2-аас 18м2 хүртэл талбайг халаах хүчийн чадалтай жижгээс том хүртэл олон загварууд байдаг. Жишээлбэл: 36м2 талбайтай байшинд бол 18м2 талбайг халаах хүчин чадалтай 950 загвараас 2ш халаагуур эсвэл 12м2 талбай халаах хүчин чадалтай 650 загвараас 3ш гэх мэтээр тооцдог. Хэрвээ 360м2 талбайтай том байшин бол 18м2 талбайг халаах хүчин чадалтай 950 загварын халаагуур 20ш гэх мэтээр жижгээс том хүртэл ямар ч талбайтай байр объектийн халаалтыг шийдэж болдог.
- МОНГОЛ ГЭРТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ УУ? Энэ халаагуурыг дулаан алдагдал багатай бүхий л байр обьектэд хэрэглэж болох бөгөөд дулаалга давхарга сайтай Монгол гэрт ч мөн хэрэглэж болно. Сүүлийн 3-н жил нийт 1,45кВт чадалтай 3ш РЭССИ халаагуураар өвөлжиж байгаа 5 ханатай монгол гэртэй айл байгаа. Харин хаявч муу, дулаалга давхарга муутай гэрт бол тохиромжгүй байдаг.

- ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? РЭССИ халаагуурын ханын загварууд нь 2,5м2-аас 18 м2 хүртэлх талбай халаах хүчин чадал, загвар хэмжээнээсээ хамаарч 230,000-625,000₮-ийн үнэтэй байгаа. Харин халаалт тавих өрөө тус бүрт суурьлуулж халаагуураа удирдаж ажиллах зориулалттай термостат удирдлагууд нь механик, дижитал болон Wi-Fi гэсэн загваруудаасаа шалтгаалж 60,000₮, 90,000₮ 200,000₮ гэсэн үнэтэй байдаг. Дээрх үнэ нь НӨАТ багтсан үнэ бөгөөд урамшуулалд Улаанбаатар хотод хүргэлт, угсралтыг үнэгүй хийж өгдөг. Байшингийн хийц, дулаалга, талбайн хэмжээнээс тухайн өрөөнд ямар загварын хэдэн халаагуур орохыг тооцож гаргадаг тул тооцоо хийлгэх байшингийн хийц, хана дээврийн дулаалга, шалнаас цонхны доод тавцан хүртэлх өндрийн хэмжээ, өрөө тус бүрийн талбайн хэмжээ зэрэг мэдээллүүд заавал хэрэгтэй байдаг. Ер нь ойролцоогоор дулаан алдагдал багатай байшингийн 1м2 талбайд оногдох РЭССИ халаалтын систем суурьлуулах зардал нь термостат удирдлага болон НӨАТ ороод ойролцоогоор 40,000-50,0000₮ орчимд гардаг. Доорх хүснэгтээс халаагуурын үзүүлэлтүүдийг үзнэ үү.

- АЛСААС УДИРДАЖ, ХЯНАЖ БОЛОХ УУ? РЭССИ халаалтын систем нь ус, тосоол шингэн хэрэглэхгүй, төрөл бүрийн насос, хаалт зэргийг хэрэглэдэггүй зөвхөн цахилгаанаар ажилладаг тул орчин үеийн төрөл бүрийн удирдлага хяналтын систем хэрэглэхэд хамгийн тохиромжтой халаалтын систем юм. Энэ халаалтын систем нь өрөө тус бүрт байрлуулсан термостат удирдлагаар ажиллагааг нь удирдаж ажиллуулдаг тул тухайн удирдлага дээр өрөөний хэм, хэдээс хэдэн цагт хэдэн хэмээр өрөөг халаах, асаах унтраах зэргийг тохируулан удирдаж болдог. Мөн РЭССИ халаалтын системийн Wi-Fi термостат удирдлага нь тухайн айл өрхийн интернет сүлжээгээр дамжуулан гар утаснаасаа дэлхийн хаанаас ч өрөө тасалгааныхаа температурыг хянах, удирдах, програмчлах, унтрааж асаах боломжтойгоос гадна орчин үеийн ухаалаг байшингийн Smart Home системд холбон ашиглах боломжийг олгодгоороо давуу талтай ухаалаг халаалтын систем болно.

- ЯАЖ СУУРЬЛУУЛАХ ВЭ? ХӨДӨӨ ОРОН НУТАГТ СУУРЬЛУУЛЖ ӨГӨХ ҮҮ? Манай байгууллагаас бүх худалдан авагчдынхаа байшингийн мэдээлэл, үзүүлэлт дээр тулгуурлан халаалтын системийн зардлын тооцоолол хийж өгдөг бөгөөд Улаанбаатар хотод манай зүгээс угсралт суурьлуулалтыг үнэгүй хийж өгдөг байгаа. Харин орон нутгийн худалдан авагчид бол өөрсдийн байшингийнхаа өрөө тасалгаа тус бүрийн талбайн хэмжээ, байшингийн хийц, дулаалга, шалнаас цонхны доод тавцан хүртэлх өндрийн хэмжээ зэрэг мэдээллүүдээ бидэнд үнэн зөв ирүүлж тооцоолол гаргуулсны дараа худалдан авч орон нутагтаа өөрсдөө эсвэл орон нутгийнхаа цахилгаанчнаар суурьлуулалтыг хийлгэж байгаа. Ямар нэгэн сантехникийн холболт, шингэн тосоол зэрэг зүйл орохгүй тул угсралт суурьлуулалт хийхэд хэцүү биш цахилгааны анхан шатны мэдлэгтэй энгийн цахилгааны багаж байхад биднээс зөвлөгөө аваад өөрсдөө суурьлуулж болно.

- ГАЛЫН АЮУЛТАЙ ЮУ? ХҮҮХЭД ГАР ХӨЛӨӨ ТҮЛЭХ АЮУЛ БИЙ ЮУ? РЭССИ халаагуурын бүтцэд ТЭН загварын цахилгаан халаагуурууд шиг өндөр температурт халдаг, улайсдаг халаагч элемент байхгүй тул галын аюул байхгүй. РЭССИ халаагуур нь гадаргуу дээрээ тогтмол 65 орчим хэм халдаг тул хүүхдийн гар хөл түлэгдэх ямар ч аюул байдаггүй. Мөн өндөр чадлын халаагч элемент байхгүй тул бага чадал хэрэглэж тухайн айл өрхийн цахилгааны шугаманд өндөр ачаалал өгдөггүй тул цахилгааны утас халах, шатах зэрэг аюул учруулдаггүй. Бүрэн халсан РЭССИ халаагуурууд нь гадаргуу дээрээ +65-70С хэмийн дулааныг тогтмол гаргаж байдаг бөгөөд термостат удирдлагагүй байнга тасралтгүй 24 цаг, бүтэн сараар залгаатай байсан ч энэ температур өсдөггүй тогтмол байдаг давуу талтай Галын аюцлгүй байдлын сертификаттай бүдээгдэхүүн юм.

- БАТАЛГААТАЙ ЮУ? ХЭДЭН ЖИЛ АЖИЛЛАХ ВЭ? РЭССИ халаагуур нь үйлдвэрлэгчийн 3-н жилийн баталгаатай бөгөөд ашиглалтын горим зөрчөөгүй тохиолдолд 20-н жил хүртэл ажиллах боломжтой гэдгийг үйлдвэрлэгчээс зааж өгсөн байдаг.
- БАНКНЫ ЗЭЭЛЭЭР АВЧ БОЛОХ УУ? ХАС Банкны жилийн 8%-ын хүүтэй ногоон зээл, ХАС Банк, ХААН Банкны хэрэглээний зээлүүдэд хамрагдах боломжтой. Зээлийн шаардлага, хүү, бусад мэдээллийг тухайн банкны вэб сайтаас эсвэл салбарууд дээр нь очиж авна уу?
