“Улаанбаатар барилга-2019” барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

ОХУ-ын 2016 болон 2018 онуудын шилдэг 100 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан Эрчим хүчний хэмнэлттэй "РЭССИ" брэндийн халаалтын системийн Монгол улс дахь албан ёсны борлуулагч Альфа Капитал Групп ХХК “Мишээл экспо” төвд нээгдээд байгаа “Улаанбаатар барилга-2019” барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэнд хоёр дахь жилдээ амжилттай оролцож тус үзэсгэлэнгийн "Байгаль орчинд ээлтэй ногоон технологийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа. "РЭССИ" брэндийн халаалтын систем нь халаалтын үед хэрэглэх цахилгаан эрчим хүчийг бусад төрлийн цахилгаан халаагууртай харьцуулахад 50%-аас дээш хувь хэмнэх боломж олгодгоороо эрчим хүчийг хэмнэж хүлэмжийн хийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдаг, нийгмийн сүлжээнд хэрэглэгчдээс эерэг үнэлэлт авсан хэрэглэхэд таатай халаалтын төхөөрөмж юм.


14 дэх жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж, барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд, хүнд машин, механизм, барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, БНХАУ, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орны 150 гаруй ААН, байгууллага оролцож байна.
БХБЯ, Барилгын хөгжлийн төв, "Мишээл экспо” ХХК хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, "Мишээл экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Олонбаяр нар болон ААН, байгууллагын төлөөлөл оролцлоо.



