РЭССИ Халаалтын систем "Оросын Шилдэг 100 бүтээгдэхүүн" -ий нэгээр шалгарлаа

Альфа Капитал Групп ХХК - аас хоёр дахь жилдээ импортлон Монголын хэрэглэгчдэд нийлүүлж байгаа ОХУ-ын Эрчим хүчний хэмнэлттэй "РЭССИ" брэндийн конвектор хийцийн цахилгаан халаалт маань өнөөдөр ОХУ-д "ЧАНАР+АЮУЛГҮЙ БАЙДАЛ=ӨРСӨЛДӨХ ЧАДВАР" сэдвийн дор зохион байгуулагдсан Бүх Оросын 2018 оны "Оросын Шилдэг 100 бүтээгдэхүүн" - ий нэгээр шалгарсан байна. Эрчим хүчний хэмнэлттэй халаагуур үйлдвэрлэгч ОХУ-ын "ЭСКО" компанийн бүтээгдэхүүн өмнө нь буюу 2016 онд мөн "Оросын Шилдэг 100 бүтээгдэхүүн" шалгарч байсныг эргэн санахад олон түмний таашаалд нийцсэн хэр чанартай бүтээгдэхүүн болох нь мэдэгдэнэ. "РЭССИ" халаагуурын хэрэглэгч Монголчууд болон Альфа Капитал Групп ХХК-ийн өмнөөс шилдэг технологи үйлдвэрлэгч ОХУ-ын "ЭСКО" Компанидаа халуун баяр хүргэе!
