Хас Банкнаас зохион байгуулж байгаа Ногоон санхүүжилтийн 2-р чуулганд оролцлоо.

2018-04-19  

 

Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр ХасБанкнаас НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран зохион байгуулсан “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-д Эрчим хүчний хэмнэлттэй ногоон төслийг хэрэгжүүлэгч манай Альфа Капитал Групп ХХК-ийн төлөөлөл оролцлоо. 

“Эрчим хүчний хэмнэлт” сэдвийн хүрээнд “Бид дэмжинэ” уриатайгаар явагдсан тус чуулганд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээн ажиллаж байгаа, сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж сонирхож буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл, хувь хүмүүс оролцсон бөгөөд эрчим хүчний хэмнэлт бий болгох арга замууд, түүнийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийн талаар ярилцлаа.

Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэд, ААН-үүд ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна. Энэ жилийн чуулган үүнээс ч илүү үр дүнтэй байж, олон мянган иргэн, олон зуун бизнес эрхлэгчид өгөөжөө өгөөд зогсохгүй эх орныхоо үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалж үлдэх, улмаар Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн Хас Банкны Гүйцэтгэх захирал М. Болдоо хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Бид цаашид Альфа Капитал Групп ХХК-ийн хэрэгжүүлж байгаа ногоон байшин төслийн хүрээнд зах зээлд нийлүүлж байгаа ОХУ-ын эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болох "РЭССИ" халаалтын системийг Ногоон зээлийн санхүүжилтэнд хамруулж иргэдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр халаалтаа шийдэх боломжийг олгохоор ажиллаж байгаа болно.

 



Вэбийг ҮҮПС ХХК