"РЭССИ" цахилгаан халаалтын систем ОХУ-ын Уралын Барилга Экспо үзэсгэлэнгээс алтан медаль хүртлээ
2018-03-23

ОХУ-ын Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем үйлдвэрлэгч ЭСКО компани энэ 2018 оны 3-р сарын 14-17-ны өдрүүдэд ОХУ-ын Челябинск хотод зохион байгуулагдсан "Уралын Барилга Экспо" хэмээх Бүс дундын XI үзэсгэлэн-уулзалтанд амжилттай оролцож “Эрчим хүчний эх үүсвэрийн хэмнэлт, ОСАА-ын шинэ стандартууд” гэсэн номинацид халаалтын салбарт “РЭССИ” технологи бүтээж нэвтрүүлсэн ажлаараа Алтан медаль хүртсэн байна. ОХУ болон бүс нутгийн олон үзэсгэлэн, яармагуудаас хүртэж байсан амжилтаа улам бататгасан “ЭСКО” компанийн эрчим хүч хэмнэлт, халаалтын салбарт хийж буй ажилд амжилт хүсье!
