Барилга Хот Байгуулалтын Яаманд зохион байгуулагдсан төсөл танилцуулах уулзалтанд оролцлоо.

2018-01-25  

Бид Барилга Хот Байгуулалтын Яамнаас зохион байгуулсан гэр хорооллын оршин суугчдын төлбөрт нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төслүүдтэй танилцах уулзалтанд "Жишиг Сууц" орон сууцны төсөл түүний эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийг танилцуулж оролцлоо.  "Ногоон Орон Сууц" төслийн хүрээнд Монголын зах зээлд нийлүүлэгдэж байгаа ОХУ-ын Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаалтын системийг  "Хот Төлөвлөлтийн Хүрээлэн" ХХК-ийн зураг төслийг нь боловсруулж орон нутагт хэрэгжүүлсэн "Жишиг Сууц" төслийн орон сууцанд үндсэн халаалтын системээр суурьлуулан ашиглалтанд оруулан амжилттай ашиглаж байна. 

Монгол Улсын Засгийн Газраас Нийслэл хотын агаарын болон хөрсний бохирдол, түүнийг шийдвэрлэх арга замуудын талаар ихээхэн анхаарал тавьж цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, мөн эрчим хүчний хэмнэлттэй хямд өртөгтэй орон сууц, амины сууцны шийдлүүдийг судлах, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг бодлого, шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа энэ үед барилгын салбарынхан энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж төр засгийн бодлого болон иргэдийн хэрэгцээ, ногоон барилгын үзэл баримтлалд нийцсэн шинэ дэвшилтэт технологи судлах, хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцох нь чухал юм.   



Вэбийг ҮҮПС ХХК