Улаанбаатар Барилга-2022 Үзэсгэлэнд оролцлоо


Барилга, Хот Байгуулалтын Яам, Барилгын Хөгжлийн Төв, “Мишээл Экспо” ХХК хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ жил 17 дахь жилдээ 2022.03.25-ээс 03.28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “УЛААНБААТАР БАРИЛГА-2022” Барилгын материал, шинэ техник технологи үзэсгэлэнд Альфа Капитал Групп ХХК ОХУ-ын "РЭССИ" болон Монголд үйлдвэрлэж байгаа "ОЧ" брэндүүдийн эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системүүдээр амжилттай оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр амины орон сууцны хотхоны төслүүд болон иргэдэд "РЭССИ" болон "ОЧ" халаалтын системүүдийн онцлог болон давуу талын талаар танилцуулж мэдээлэл түгээж олон хамтрагч, харилцагчидтай холбоо тогтоосон ачаалал ихтэй ажил хэрэгч өдрүүд байлаа. Мөн бид энэ өдрүүдэд Монгол улсад мөрдөгдөж байгаа Ахуйн цахилгаан халаах хэрэгслийн стандартын тохирлын гэрчилгээг өөрсдийн үйлдвэрлэж байгаа "ОЧ" брэндийн цахилгаан халаагууртаа авч байгаа болно.

