Эрчим хүчний хэмнэлттэй "ОЧ" халаагуурын үйлдвэр нээгдлээ.


Манай Альфа Капитал Групп ХХК нь 2016 оноос хойш "Ногоон Байшин" төслийн хүрээнд туршсан амины орон сууцны дэд бүтцийн шийдлүүд, Герман болон ОХУ-ын конвектор халаагууруудын олон жилийн харьцуулсан туршилт, судалгааны үндсэн дээр хэт улаан туяаны панел болон конвектор загвар хосолмол ажиллагаатай буюу хайбрид “ОЧ” брэндийн халаагуурыг зохион бүтээж туршин үйлдвэрлэлд нэвтрүүлээд байна. Бид Монгол орны нөхцөлд тохируулан зохион бүтээсэн эрчим хүчний хэмнэлттэй “ОЧ” брэндийн цахилгаан халаагуурыг техник технологийн өндөр түвшинд эх орондоо үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх зорилгоор төмөр хийц болдовсруулах хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд, өндөр хэмийн нунтаг будгийн технологи бүхий “ОЧ” цахилгаан халаагуурын үйлдвэрээ ашиглалтанд оруулан нээлтээ хийлээ. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор ажлын байр нэмэгдэж гадаадын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хямд үнэтэй, нэмүү өртөг шингэсэн эрүүл мэндэд хоргүй, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг чанарын баталгаатайгаар хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа юм.


