Цэвэр агаартай өдөр арга хэмжэнд оролцлоо.
2019-09-14

Автомашингүй өдөрт зориулж Альфа Капитал групп ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй "РЭССИ" брэндийн халаалтын системийг Нийслэл хотоос Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа "Цэвэр агаартай өдөр" арга хэмжээнд танилцуулж амжилттай оролцлоо. "РЭССИ" брэндийн эрчим хүчний хэмнэлттэй халаалтын систем нь 2016 болон 2018 онуудад ОХУ-ын шилдэг 100 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан агаар хуурайшуулдаггүй, овор хэмжээ багатай, цахилгааны бага хэрэглээтэй ухаалаг гэрийн удирдлагатай хослуулан ажиллуулах боломжтой шинэ үеийн бүтээгдэхүүн юм.


