Эрчим Хүчний хэмнэлттэй "РЭССИ" халаалтын систем таницлуулах уулзалт боллоо.

Амины орон сууц, Нийслэлийн төвийн шугам холбогдох боломжгүй алслагдсан дүүрэг, аймаг, сумдын орон сууц болон нийгмийн барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэдэг компаниудын төлөөлөлд ОХУ-ын Эрчим Хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болох "РЭССИ" цахилгаан халаалтын системийг танилцуулах уулзалт боллоо. Энэ уулзалтаар халаалтын системийн бүтэц, түүний онцлог, давуу талууд, яагаад эрчим хүч хэмнэдэг тухай, Амины сууц болон том хэмжээний барилга байгууламжинд хэрхэн суурьлуулах тухай, халаалтын систем суурьлуулахад анхаарах зүйлийн тухай зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн эдгээр мэдээллээс гадна орчин үеийн ухаалаг дижитал удирдлагын төхөөрөмж, Wi-Fi зэргийг ашиглан алсын зайнаас орон гэрийнхээ халаалтыг хянах, ажиллагааг удирдах зэрэг олон боломжуудын тухай эдгээр боломжуудыг ашиглан халаалтанд зарцуулдаг цахилгаан эрчим хүчийг хэрхэн үр дүнтэй хэмнэж болох боломжийн талаар зэрэг маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэлээ.



Эрчим хүчний хэмнэлттэй халаалтын системийн давуу талууд:
- Агаар хуурайшуулахгүй
- Галын аюулгүй
- Эрчим хүчний хэмнэлттэй / бусад цахилгаан халаагууруудаас 50% бага цахилгаан эрчим хүч зарцуулдаг/
- Ашигт үйлийн коэффициент өндөр 99,8%
- Өрөө тасалгаа тус бүрээ өөрийн хүссэн өөр өөр температурын дулаанаар халаах боломжтой
- Энгийн цахилгаан монтажтай буюу суурьлуулахад хялбар
- Түлээ нүүрс хэрэглэхгүй
- Сантехникийн ямарч ажиллагаа, нэг ширхэг ч хэрэгсэл шаардагдахгүй
- Маш цэвэрхэн зай бага эзэлдэг загвартай
