Барилгын ханган нийлүүлэгчдийн II чуулган-2018

2018-05-16  

2018 оны 05 сарын 16-ны өдөр “Барилгын ханган нийлүүлэгчдийн II чуулган 2018”-ыг БХБЯ, НЗДТГ, МХАҮТ, БХТ, МБҮА, МБМҮХ, МБҮА, Барилга.МН хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ чуулганд манай “Альфа Капитал Групп” ХХК оролцож барилгын гол дэд бүтцийн нэг болох халаалтын системийг эрчим хүчний хэмнэлттэй бие даасан, ухаалаг цахилгаан халаалтын системээр хэрхэн шийдэх шийдлийг танилцуулан оролцлоо.

200 гаруй ханган нийлүүлэгч, бизнесменүүдийг хамруулсан энэхүү чуулга уулзалтад зөвхөн тэдэнд чиглэсэн төрийн бодлого, шийдвэрийг танилцуулан, төрд хүргүүлэх тэдний санал бодлыг авч, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагаа дэмжсэн маркетингийн болон борлуулалтаа өсгөх боломжуудыг санал болголоо.

 Өнгөрсөн жилийн чуулган зохион байгуулагдаж байсан зах зээлийн цаг үеийг бодвол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирсан, байгууллагуудын үйл ажиллагаа идэвхжсэн, зарим нэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөжин, томорсон үзүүлэлттэй байлаа. Хэдий тийм боловч барилгын голлох материалын 40 хувийг гаднаас импортолж байгаа дотор сантехник, цахилгаан, засал, дулаалгын материалыг гаднаас их хэмжээгээр оруулж байгаа тул эдгээр материалыг орлуулах бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, эх орны баялаг, түүхий эдийг ашигласан шил, чулуу, плита, базальтан хөвөн, хонины ноос зэргийг дэмжиж татвараас хөнгөлөх, давуу эрх эдлүүлэх шаардлага зайлшгүй байсаар байна гэдгийг чуулганы оролцогчдын илтгэлээс харж болно.

Өнөөдөр үйлдвэрлэгч компаниудын нөхцөл байдал борлуулалтдаа тааруулаад л үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл орж ирсэн мөнгөө л эргүүлдүүлээд байхаас бус бараа, материалаа хураагаад хуримтлуулах хэмжээний хөрөнгө мөнгөгүйн улмаас зах зээл дээр  барилгын материалын хомсдол үүсч үүнийг дагасан үнийн хөөрөгдлийг үүсгэж байгаа юм.Иймд дотоодын үндсэн нэрийн зарим барилгын материалуудыг нөөцлөх хэмжээнд үйлдвэрлэдэг байх шаардлага тулгараад байгааг онцолж байлаа. Энэ чуулганаас голлон хэд хэдэн асуудлыг хөндөж төрийн байгууллагад хүргүүлэхээр болсон юм.



Вэбийг ҮҮПС ХХК